У Н Ш И Ж Б А Й Н А

Урт хугацаа / А1-В2 хүртэл сургалт /

Манай Герман хэлний  А1-В2 түвшний анги нь Герман Австри улсуудад сурч, ажиллаж, амьдрах гэж зорьж буй суралцагчиддаа зориулсан анги. Та манай хугацааны ангид суралцсанаар Герман хэлийг мэргэжлийн чадварлаг багшаар богино хугацаанд үсэгнээс нь эхлэх буюу анхан шатны А1 түвшингээс эхлэн В2 буюу акдемик түвшинтэй дүрмийн цоорхойгүйгээр төгсөх болно. Герман хэлний А1 түвшиний анги нь Герман хэлний үндсэн суурь хичээл нь болж өгдөг.

Аливаа хэлийг сурахад суурь маш чухал тул бид анхан шатны А1 ангидаа суралцаж буй суралцагчидынхаа суурийг маш сайн заадаг. Энэ нь манай сургалтын төвийн нэг давуу тал нь болж өгдөг. Герман хэлний анхан шатны А1 түвшиний ангийн хөтөлбөрт нь Герман хэлийг үсэгнээс нь эхлэн анхан шатанд шаардлагатай дүрэм үг хэллэгийг заахаас гадна хэлний үндсэн 4 чадвар болох унших, бичих, ярих, сонсох чадваруудыг анхан шатнаас нь эхлүүлэн зэрэг хөгжүүлэх ба нэмэлтээр туслах хичээлүүд заахаас гадна Гёте шалгалтын бэлтгэл хичээл тус тус багтсан. Герман хэлний А2 түвшиний анги нь Герман хэлний ахисан түвшиний хичээл нь болж өгдөг. Ахисан түвшиний хичээл нь анхан шатны А1 түвшиний дүрмүүд дээр тулгуурлан хичээллэнэ. Манай сургалтын төв нь А1 болон А2 түвшиндээ Герман хэлний үзэх шаардлагатай гэсэн бүх дүрмийг заана. Герман хэлний ахисан шатны А2 түвшиний ангийн хөтөлбөрт нь Герман хэлний ахисан шат буюу А2 түвшинд шаардлагатай дүрэм үг хэллэгийг заахаас гадна хэлний үндсэн 4 чадвар болох унших, бичих, ярих, сонсох чадваруудыг зэрэг хөгжүүлэх ба нэмэлтээр туслах хичээлүүд заахаас гадна Гёте шалгалтын бэлтгэл хичээл тус тус багтсан. Герман хэлний В1 түвшиний анги нь Герман хэлний дунд түвшиний хичээл нь болж өгдөг.В1 буюу дунд түвшиний хичээл нь анхан шатны А1 түвшин болон ахисан шатны шатны А2 түвшиний дүрмүүд дээр тулгуурлан хичээллэнэ.

Манай сургалтын төв нь А1 болон А2 түвшиндээ Герман хэлний үзэх шаардлагатай гэсэн бүх дүрмийг заадаг учир В1 түвшиндээ үзсэн дүрэм дээр нь тулгуурлан мэргэжлийн чадварлаг багш ярих болон бичих чадварын хичээлийг голчлон заадаг. Герман хэлний дунд шатны В1 түвшиний ангийн хөтөлбөрт нь Герман хэлний дунд шат буюу В1 түвшинд шаардлагатай мэргэжлийн үг хэллэгийг заахаас гадна хэлний үндсэн 4 чадвар болох, бичих, ярих, сонсох чадваруудыг зэрэг хөгжүүлэх ба нэмэлтээр туслах хичээлүүд заахаас гадна Гёте шалгалтын бэлтгэл хичээл тус тус багтсан. Герман хэлний В2 түвшиний анги нь Герман хэлний ахисан дунд түвшиний хичээл нь болж өгдөг. В2 буюу ахисан дунд түвшиний хичээл нь В1 түвшиний үг хэллэг чадварууд дээр тулгуурлан хичээллэнэ.

Манай Герман хэлний ахисан дунд шатны В2 түвшиний ангийн хөтөлбөрт нь ахисан дунд шат буюу В2 түвшинд шаардлагатай акдемик түвшиний мэргэжлийн үг хэллэгийг заахаас гадна хэлний үндсэн 4 чадвар болох, бичих, ярих, сонсох чадваруудыг зэрэг хөгжүүлэх ба нэмэлтээр туслах хичээлүүд заахаас гадна Гёте шалгалтын бэлтгэл хичээл тус тус багтсан. Манай урт хугацааны анги нь хагас жил буюу 6н сарын хугацаанд үргэлжилнэ. 7 хоногт 3 удаа бүтэн 2 цагаар хичээллэнэ. Нэг ангидаа 6-7лаа буюу цөөхүүлээ хичээллэнэ. Цөөхүүлээ хичээллэсэнээр та багштайгаа илүү тулж харьцах болно. Мөн танхимын ангид сурч буй суралцагчиддаа Онлайн ангийн эрх бэлэглэнэ. Та онлайн ангид орсоноор танхимаар үзэж буй хичээлээ онлайнаар бататган үзэх боломжтой.

Харилцагч байгууллага

Хамтран ажилладаг болон харилцагч байгууллага.