У Н Ш И Ж Б А Й Н А

Дунд / В1 дунд , В2 ахисан дунд /

В1 түвшин

Герман хэлний В1 түвшиний анги нь Герман хэлний дунд түвшиний хичээл нь болж өгдөг.Та В1 түвшинд суралцсанаар Герман, Австри улсад сурч, ажиллаж, амьдрах боломж нэгээр нэмэгдэж байна. В1 буюу дунд түвшиний хичээл нь анхан шатны А1 түвшин болон ахисан шатны А2 түвшиний дүрмүүд дээр тулгуурлан хичээллэнэ. Манай сургалтын төв нь А1 болон А2 түвшиндээ Герман хэлний үзэх шаардлагатай гэсэн дүрмийг заадаг учир В1 түвшиндээ үзсэн дүрэм дээр нь тулгуурлан мэргэжлийн чадварлаг багш ярих, бичих гэсэн чадваруудыг хөгжүүлсэн хичээлийг голчлон заадаг. Герман хэлний дунд шатны В1 түвшиний ангийн хөтөлбөрт нь тухайн түвшинд шаардлагатай мэргэжлийн үг хэллэгийг заахаас гадна хэлний үндсэн 4 чадвар болох, бичих, ярих, сонсох чадваруудыг зэрэг хөгжүүлэх ба нэмэлтээр туслах хичээлүүд заахаас гадна Гёте шалгалтын бэлтгэл хичээл тус тус багтсан. Дунд шатны В1 танхимын анги нь нийтдээ 5н долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. 7 хоногт 3 удаа бүтэн 2 цагаар эрчимжүүлсэн  хөтөлбөрөөр нийтдээ 15н удаа хичээллэнэ. 15н удаагийн хичээлийн хувьд үндсэн 4 чадварууд дээр тулгуурлан Гёте шалгалтын бэлтгэл хэлбэрээр хичээллэнэ.

Анги дүүргэлт : 6-8

Өглөө өдөр оройн цагийн хувиаруудаас сонгох боломжтой .

В2 түвшин

Герман хэлний В2 түвшиний анги нь Герман хэлний ахисан дунд түвшиний хичээл нь болж өгдөг.Та В2 түвшинд суралцсанаар акдемик түвшинтэй буюу Герман, Австри улсад сурч, ажиллаж, амьдрах боломжтой болохоос гадна Герман, Австри хүнтэй чөлөөтэй харилцан ойлголцох чадвартай  болох болно. В2 буюу ахисан дунд түвшиний хичээл нь В1 түвшиний үг хэллэг чадварууд дээр тулгуурлан хичээллэнэ. Манай сургалтын төв нь В1 түвшинд эзэмшсэн мэдлэг дээр нь тулгуурлан мэргэжлийн чадварлаг багш түвшинг нь ахиулахаас гадна ярих болон бичих чадварын хичээлийг голчлон зааж илүү хөгжүүлж өгдөг. Герман хэлний ахисан дунд шатны В2 түвшиний ангийн хөтөлбөрт нь ахисан дунд шат буюу В2 түвшинд шаардлагатай акдемик түвшиний мэргэжлийн үг хэллэгийг заахаас гадна хэлний үндсэн 4 чадвар болох, бичих, ярих, сонсох чадваруудыг зэрэг хөгжүүлэх ба нэмэлтээр туслах хичээлүүд заах ба Гёте шалгалтын бэлтгэл хичээл тус тус багтсан. Ахисан дунд шатны В2 танхимын анги нь нийтдээ 5н долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. 7 хоногт 3 удаа бүтэн 2 цагаар эрчимжүүлсэн  хөтөлбөрөөр нийтдээ 15н удаа хичээллэнэ. 15н удаагийн хичээлийн хувьд 100% чадварууд дээр тулгуурлан Гёте шалгалтын бэлтгэл хэлбэрээр хичээллэнэ.

Харилцагч байгууллага

Хамтран ажилладаг болон харилцагч байгууллага.