Аупайр хөтөлбөр маань олон улсын соёлын солилцооны хөтөлбөр юм.
Тус хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс хамрагддаг бөгөөд монголоос 18-27 насны хүмүүс Герман, Австрит, 18-25 насныхан Швецарь улсад хамрагдах боломжтой. Тус хөтөлбөрт хамрагдахын тулд та нэн тэргүүнд анхан шатны герман хэлний мэдлэг буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Goethe A1 сертификаттай байх ёстой. Энэ нь таны хэлний мэдлэгийг нотолж байгаа бөгөөд виз гарахад чухал ач холбогдолтой.
Аупайр хөтөлбөрт маань маш олон давуу тал байна.
Герман хэлийг орчинд нь герман айлд бүтэн 1 жилийн турш сурах, тэдний зан заншил соёлтой танилцах
Жич: Та хүүхэд асрах чиглэлээр 6 сар дадлагажсан, жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно. Та анхан шатны герман хэлтэй гэдгээ нотолсон бээлэн сертификаттай бол тус хөтөлбөрт шууд хамрагдах боломжтой.
Хэрвээ та герман хэлний мэдлэггүй бол манай хэлний курсийн тус хөтөлбөрт хамрагдахад чиглэсэн тусгай хөтөлбөртэй А1- B2 хүртэлх түвшиний ангид бүртгүүлэх боломжтой.
Аупайр хөтөлбөрийнДавуу тал
Аупайр хөтөлбөрт хамрагдах нь маш олон давуу талуудтай. Тухайлбал тус хөтөлбөрт хамрагдсанаар маш хямд зардалаар европын улс оронруу зорчих боломж нээгдэхээс гадна тухайн орны соёл, ёс заншилтай танилцаж шинэ олон зүйл үзэж гадны олон орны хүмүүстэй нөхөрлөж сэтгэл зүй болон хувь хүн талаасаа өөрийгөө илүү чөлөөтэй нээж төлөвшүүлж чадах юм. Тус хөтөлбөрөө дуусгаад /хэрвээ хүсвэл/ цаашлаад төрөл бүрийн соёлын хөтөлбөрүүд, коллеж, их дээд сургуулиудад суралцах боломжтой. Үүнээс гадна гадаад хэлийг сурахад өндөр төлбөр төлж сурдаг болсон өнөө үед энэ хөтөлбөрт хамрагдсанаараа танд, орчинд нь герман айлд тухайн орны эх хэлийг ажиллаж сурангаа богино хугацаанд төрөлх хэл шигээ суралцах бүрэн боломж нээгдэж байгаа юм.
Ирээдүйд Герман, Австрит мөн бусад гадаадын их дээд сургуулиудад сурч, амьдрахад өөрийн хэрэгцээнд ямар нэгэн байдлаар ажил хийх зайлшгүй шаардлага тулгарна. Иймээс тус хөтөлбөр нь танд гадаадад хэрхэн биеэ авч явах, бусадтай хэрхэн зөв зүйтэй харьцах, ажиллаж сурах цагийн хуваариа хэрхэн зохицуулах гэх мэт туршлагыг эзэмшүүлэх болно.
Мөн та энэ хөтөлбөрийг таны ирээдүйн гадаадад сурах хүсэл сонирхолыг биелүүлэхэд дөхөм болохуйц санхүүгийн хувьд ямарч алдагдал гаргахгүй туршилтын бэлтгэл 1 жил гэж ойлгож болох юм.
Тухайн хөтөлбөрт хамрагдахад ямар үнэтэй вэ?
Тус хөтөлбөрт хамрагдахад шаардлагатай тизнээс бусад нийт зардал 2 сая төгрөг үүнд:
Герман хэлний танхимын А1 болон ,A2 түвшиний 10 долоо хоногийн сургалтын төлбөр ,виз мэдүүлэх хураамж 75 евро , Гёте олон улсын Герман хэлний шалгалтын хураамж болох 130.000, зуучлалын үнэ бүгд багтсан болно.
Хамтран ажилладаг болон харилцагч байгууллага.