У Н Ш И Ж Б А Й Н А

Герман улсын тухай бидний сонсож байгаагүй сонирхолтой зүйлс

1. Дүрэм зөрчихгүйн тулд тоглох хэрэгтэй
Герман улс иргэдийнхээ аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулдаг учир заримдаа маш хачирхалтай гэмээр санаачилгуудыг гаргах нь бий. Явган хүний зарим гарцан дээрх шонд “Пинг-понг” тоглоомын төхөөрөмжийг суурилуулсан байдаг бөгөөд энэхүү тоглоом улаан гэрэл асах үед идэвхиждэг гэнэ. Нэг талаас энэ нь иргэдийг улаан гэрлээр зам гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.
2. Хамгийн эелдэг цагдаагийн ажилтнууд
Герман цагдаа нар ард иргэдийнхээ дунд маш их нэр хүндтэй. Саяхны хийсэн нэгэн судалгаанаас харахад германчууд ажил олгогч, эмч нараасаа илүү цагдаа нарт итгэдэг гэнэ.
3. Шар айрагны диваажин
Герман улс шар айргаараа дэлхий даяар алдартай. Тиймдээ ч тус улсын иргэд жилд найман тэрбум литр шар айраг хэрэглэдэг бөгөөд 5500 төрлийн шар айрагнаас сонголтоо хийх боломжтой байдаг. Үүнээс гадна энэхүү согтууруулах ундааг хүссэн газраа хэрэглэж болдог гэнэ шүү.
4. Цаг баримтлахдаа гаргууд
Энэ бол худал, цуу яриа биш бөгөөд германчууд цаг баримтлах тал дээр гаргууд гэнэ. Гэхдээ зарим тохиолдолд нийтийн тээврийн хэрэгсэл цагаасаа хоцрох тохиолдол гардаг аж. Нэг хүн өөрийн цахим хуудастаа Германы төмөр замын удирдлагаас ирсэн захидлын талаар хуваалцсан байна. Галт тэрэг дөрвөн цаг хугацаанаасаа хожимдсон учир Германы төмөр замын удирдлага түүнээс уучлалт хүссэн захидлыг жигнэмгийн хамт түүнд илгээсэн аж.
5. Улаан тэмдэглэгээ гол руу хүргэнэ
Германы гудамжинд төрөл бүрийн өнгөтэй гудамжны тэмдэглэл байдаг гэнэ. Өнгө тус бүр тодорхой утга агуулгатай бөгөөд жишээ нь улаан тэмдэглэгээ ойр байгаа голыг заадаг байна.
6. Зөвхөн бүсгүйчүүдэд
Германд бүхий л зүйлийг хялбарчлахыг хичээдэг. Жишээлбэл, худалдааны төвийн авто зогсоол дээр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай зогсоол байдаг. Энэ нь дэлгүүр рүү орох хаалгатай илүү ойр байрладаг байна.
7. Мөрөөдлийн талбай
Германд хүүхдийн тоглоомын талбай үнэгүй байдаг учир хүүхдүүдийн хувьд мөрөөдөл нь жинхэнэ утгаараа биелдэг гэнэ. Энэ төрлийн тоглоомын талбай бүх хотод нь байрлах бөгөөд жилийн дөрвөн улиралд аюулгүй тоглох боломжтой.
8. Унадаг дугуй унахын тулд эрхийн бичиг авдаг
Дунд сургуулийн дөрөвдүгээр ангиас эхлэн хүүхдэд унадаг дугуйны дүрмийн болон дадлагын хичээлийг цагдаа нарын хяналтан дор явуулдаг аж. Энэ хичээл нь сургуулийн хичээлийн хөтөлбөрт албан ёсоор багтдаг. Хүүхдүүд анхны тусламж, унадаг дугуйны бүтэц, аюулгүй байдлыг хамгаалах талаар суралцдаг. Ингээд хичээл дууссаны дараа сурагчид шалгалт өгч, унадаг дугуй унах эрхийн бичгээ авдаг байна. Энэхүү эрхийн бичгээ биедээ байнга авч явж, унадаг дугуйн тусгай зориулалтын замаар явах ёстой аж. Хэдийгээр хүн бүрт ийм эрхийн бичиг байдаггүй ч ихэнх нь сургуульд сурч байхдаа авдаг гэнэ.
9. Захиалгаар хулгай хийх
Сүүлийн үед Германд нэгэн шинэ төрлийн бизнес эрчээ авсан байна. Дэлгүүрийн эзэн ямар нэгэн бараа алга болж байгааг анзаардаг ч хэрхэн алга болж байгааг мэдэхгүй байгаа бол “Захиалгаар хулгай хийх” байгууллагад ханддаг аж. Энэхүү байгууллагын мэргэжлийн ажилтан дэлгүүрт орж ирж хулгай хийгээд дэлгүүрийн эзэнд юунд анхаарал хандуулах хэрэгтэй талаар зөвлөгөө өгдөг гэнэ.
10. Эрчүүдэд зориулсан төв
Германы ихэнх дэлгүүрт хүүхдүүдэд зориулсан тусгай өрөө байдаг. Харин Гамбургт эрчүүдэд зориулсан амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байдаг гэнэ шүү. Хэрвээ таны нөхөр шоппинг хийх дургүй бол та нөхрөө энэ төвд үлдээх боломжтой. Ийнхүү нөхрөө үлдээхэд долоон евро зарцуулдаг байна. Тус төвд таны нөхөрт өдрийн хоол болон хоёр шил шар айргийг санал болгоно. Харин оройн 18.00 цагт бүсгүйчүүд ачаагаа зөөлгөхийн тулд ирж нөхрөө авдаг байна.

Харилцагч байгууллага

Хамтран ажилладаг болон харилцагч байгууллага.